Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цахим виз олголт 3.2 дахин өсчээ DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна.

Тухайлбал, Энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин /K2/, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч /K4/, дамжин өнгөрөх /K6/ зэрэг 4 ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгосон нь өмнөх оны мөн үеэс 3,2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.

Мөн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь immigration.gov.mn цахим системээр шууд виз мэдүүлэх боломж бүрдээд байна.

Ийнхүү техник технологийн дэвшлийг ашиглан төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж цахимжуулах, мөн албан хаагчдын нийгмийн баталгааг хангах эрх зүйн үндэс нь 2020 болон 2023 онуудад хийгдсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр  баталгаажсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *