Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд 57 мянган тонн мах экспортолжээ DNN.mn

Манай улсын махны экспортын хэмжээ ихсэж байгааг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам(ХХААХҮЯ)-наас онцолж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд одоогийн байдлаар 57 мянган тонн мах, 70 мянга орчим бог малыг амьдаар нь экспортлоод байгааг танилцуулж, цаашдаа түүхий эд бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн болж экспортлох чиглэлээр салбарын яам анхаарч, ажиллаж байгаа гэсэн юм.

Түүний дурдсан дээрх тоо нь 2023 он гарснаас хойш эхний 10 сарын байдлаарх дүн юм байна.

Энэ талаар тус яамны хэвлэлийн төлөөлөгч “Үхрээс бусад махны экспортод квот тогтоохоо болиод байсан. Харин энэ сарын эхээр Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл(ҮАБЗ)-өөс үхрийн махыг квотгүй болгосон. Ингэснээр бүх төрлийн махыг квотгүйгээр экспортод гаргаж байна. Цар тахлаас өмнө нь буюу 2019-2020 онд хамгийн ихдээ 20 мянга гаруй тонн махыг гаргаж байв. Махны экспорт сайжирч байгаа бөгөөд энэ хэвээрээ байвал 2023 онд урьд өмнөх жилүүдээс өндөр хэмжээний мах экспортлох боломжтой гэж үзэж байгаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *