Ирж буй 2018 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрийн хүрээнд ажлын ес хоног амрахаар таарч байна.
Харин өнгөрсөн 2017 онд монголчууд бүх нийтээр тэмдэглэх найман баяраар ажлын 11 хоног амарсан юм. Та бүхэнд 2018 онд бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг танилцуулж байна.
Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр | Огноо | Амрах хоног | Ажлын өдөр таарч байгаа хоног |
Шинэ жил | Нэгдүгээр сарын 1 /Даваа/ | нэг | нэг |
Цагаан сар | Хоёрдугаар сарын 16-18 /Бямба-Даваа/ | гурав | нэг |
Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр | Гуравдугаар сарын 8 /Пүрэв/ | нэг | нэг |
Хүүхдийн баяр | Зургаадугаар сарын1 /Баасан/ | нэг | нэг |
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр | Долоодугаар сарын11, 12, 13, 14, 15 /Лхагва-Ням/ | тав | гурав |
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр | Арваннэгдүгээр сарын 8/пүрэв/ | нэг | нэг |
Улс тунхагласан өдөр | Арваннэгдүгээр сарын26 /Даваа/ | нэг | нэг |
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр | Арванхоёрдугаар сарын 29 /Бямба/ | амралтын өдөр таарч байна |