2023 оны хоёр дахь Элсэлтийн Ерөнхий Шалгалт(ЭЕШ)-ын бүртгэл аравдугаар сарын 19-ны 09:00 цагаас арваннэгдүгээр сарын 10-ны 18:00 цаг хүртэл явагдсан.
Энэ хугацаанд 5,645 шалгуулагч бүртгүүлжээ. Тодруулбал
- математикийн хичээлийн шалгалтыг 3,463,
- нийгэм судлалын шалгалтыг 3,124
- англи хэлний шалгалтыг 2,853 шалгуулагч өгөхөөр байна.
Тухайн жилийн хоёр дахь удаагийн ЭЕШ-ын шалгалтын онцлог нь шалгуулагчдад өмнөх шалгалтын дүн оноогоо ахиулах, дахин их, дээд сургуульд суралцах боломжийг олгож байгаад оршдог билээ.