Categories
мэдээ нийгэм

Энэ жил төлөвлөсөн ургацаа бүрэн хураах магадлалтай

Булган аймаг энэ жил 42.2 мянган га талбайд үр тариа тариа, 473.3 га-д төмс хүнсний ногоо тариалсан байна. Харин 900 гаруй га талбайд малын тэжээлийн ургамал тариалжээ.

Ургацын хураалтын талаар аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий “Одоогоор ургацын урьдчилсан хэмжээг тогтоогоогүй байна. Тариаланчид, мэргэжлийн хүмүүсийн баримжаа, аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газрын мэдээллээр тариа, төмс, хүнсний ногоо, таримал ургамлын болц харьцангуй гайгүй боломжийн байгаа. Ер нь энэ намар төлөвлөсөн хэмжээний ургац хураалт, нэгж талбайн ургац улсын дунджаас дээгүүр авна гэсэн найдлага байна.

Учир нь энэ сарын цаг агаарын мэдээг харахад хур бороо газар тариалангийн бүс нутгаар ахиу орно гэсэн байсан. Хэрэв хур элбэг байвал үр тарианы болцод сөргөөр нөлөөлөх эрсдэл харагдаж байна” гэв.

Өнгөрсөн сард Хутаг-Өндөр сумын төв орчмоор орсон хүчтэй аадар бороо, үеийн улмаас тус сумын иргэн, зарим аж ахуйн нэгжүүдийн төмс, хүнсний ногоо, үр тарианы ургац бага хэмжээгээр өртсөн аж. Харин бусад газар цаг агаарын нөлөөлөл харьцангуй гайгүй үеэр ус, гангийн нөлөөлөл бага байна гэж хөдөө аж ахуйн салбарынхан үзэж байна.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *