Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил 232 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдана

БШУЯ-наас ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим болон танхимын сургалтаар бүх шатны боловсролын байгууллага хичээллэхээр болсныг мэдэгдсэн. Тэгвэл 2021-2022 оны хичээлийн жилд,

1515 цэцэрлэгт 232.000 хүүхэд, 854 сургуульд 718.817 сурагч, 75 МСҮТ-д 40.165 суралцагч, 88 дээд сургуульд 150.100 оюутан суралцах талаар БШУЯ-наас мэдээллээ.

Тодруулбал, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг тусгай зөвлөмжийн дагуу насны хязгаартайгаар үе шаттай эхлүүлэхээр зохицуулалт хийсэн бол ЕБС-ийн сурагчдийг танхимын болон танхимын бус хэлбэрээр, эрсдэлийн үнэлгээнээс хамааран ялгаатай байх зохицуулалт хийсэн. Харин их дээд сургууль болон МСҮТ-ийн танхимын болон цахим сургалтыг хослуулсан хэлбэрээр явуулахаар зохион байгуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *