Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулна

Зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсээр хамруулах цахим бүртгэл хаагдсан талаар НОСК-иас мэдээлэл хийлээ.

“Цахим бүртгэлийг өнгөрсөн 14 хоногт явуулж өчигдөр бүрэн хаасан. Хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй. Харин бүртгүүлж баталгаажуулсан иргэдээс нэмэлт мэдээлэл авна. Ингэхдээ одоо бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулж эрэмбэлнэ. Шалгарсан иргэдээс нэмэлт мэдээллийг ажлын гурав хоногт багтаан авна” гэж НОСК-ийн захирал Б.Сүхбаатар мэдэгдлээ. Бүртгэлээс хоцорсон иргэд хичнээн байгаа талаар тодруулахад тэрээр тун цөөн байгаа гэв.

Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:

  • Залуу гэр бүлийн ангилалд 4443 иргэн,
  • Төрийн албан хаагчийн ангилалд 6542 иргэн,
  • Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд 9549 хүн,
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн ангилалд 960 иргэн,
  • Өрх толгойлсон эцэг/эх гэсэн ангилалд 3148 хүн,
  • Ахмад насны ангилалд 7166 хүн,
  • Хөгжлийн брэхшээлтэй иргэн болон халамжилагч гэр бүл гэсэн ангилалд 3134 иргэн,
  • Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийн ангилалд 116 иргэн бүртгүүлсэн байна.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар цааш мэдээлэхдээ, “Манай байгууллага зөвхөн бүртгэлийг хийсэн бөгөөд одоо үлдээд буй сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулж хийнэ” гэв. Есөн хүний бүрэлдэхүүнтэй тухайн комисс маргаашнаас хуралдаж, иргэдийг орон сууцанд хамруулах журам гаргаж, журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмблэх юм байна. Бүртгүүлсэн иргэдийг энэ 7 хоногт багтаан сонгон шалгаруулна гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *