Categories
мэдээ нийгэм

Энэ амралтын өдрүүдэд гэр бүлийн баяр болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн аялал жуулчлалын газраас “Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярыг зохион байгуулах гэж байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан наадам зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Гэр бүлийн баяр энэ амралтын өдрүүдэд буюу 2017 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм. Энэ үеэр иргэдийн дунд

  • Үндэсний хувцастай оролцогч шалгаруулах тэмцээн
  • Гэр бүлийн буухиа тэмцээн
  • Цасан урлалын тэмцээн
  • Мөсөн сурын сонирхогчдын тэмцээн
  • Мөсөн шагайн сонирхогчдын
  • Цанын сонирхогчдын тэмцээн
  • Снөүбордын сонирхогчдын тэмцээн
  • Мөсөн шатрын сонирхогчдын тэмцээн
  • Мөсөн хананд авиралтын сонирхогчдын тэмцээн тус тус зохион байгуулагдана.

“Улаанбаатарын өвлийн наадам 2017” гэр бүлийн баярт ирсэн иргэд халцун хоол цайгаар үйлчлүүлэхийн зэрэгцээ мотоциклын үзүүлбэрийг үзэж сонирхон, өвлийн дугуй, нохой чаргаар аялах боломжтой байна. Мөн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид урлагийн тоглолтоо үзүүлэхээр бэлджээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *