Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 23.796 сорьцод шинжилгээ хийхэд 2796 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээрийн:
- 1164 нь Улаанбаатарт,
- 1632 нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна.
Мөн ковидын нэн хүнд хэлбэрээр 9 хүн нас барлаа. Нийт нас баралт 1010 боллоо.
Сүүлийн 24 цагт 4212 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.
Өнөөдрийн байдлаар 22.387 хүн хэвтэн эмчлүүлж буй.