Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж гадагшаа явж суралцах болсон тул түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг шийдвэрлэлээ.
Хүний их эмч мэргэжилтэй, Анагаах ухааны доктор, Удирдахуйн ухааны магистр зэрэгтэй Б.Бямбадорж нь дээрх албан тушаалд энэ оны нэгдүгээр сарын 09-ний өдрөөс хойш ажилласан юм.