Ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, өвчилсөн хойноо эмнэлэгт хандах биш харин өвчлөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэлтийг хийдэг, амьдралын эрүүл хэв маягийг төлөвшүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэнд-эрхэм баян” нэртэй фэйсбүүк хуудасыг нээн ажилуулж эхэллээ. Энэ хуудсаар дамжуулан бид та бүхэндээ эрүүл мэндийн боловсрол , мэдлэг, шинэ соргог мэдээ мэдээлэл, төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын зөвөлгөө, ярилцлага, цаг үеийн сэдвээр мэдээлэл хүргэх болно. Та бүхэн “Эрүүл мэнд эрхэм баян” хуудаст нэгдэж урьдчилан сэргийлэх болон эрүүл мэндийн боловсролын чиглэлээр хэрэгтэй мэдээллээ аваарай. Хүн бүр эрүүл энх байх болтугай.