Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Коронавируст халдварын 55 тохиолдол шинээр батлагджээ DNN.mn

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 55 тохиолдол шинээр батлагджээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

  • 40 нь Улаанбаатар хотод,
  • 15 орон нутагт бүртгэгдсэн байна.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 243 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 494 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Эмнэлэгт байгаа иргэдийн 13 нь нэн хүнд, 57 нь хүнд, 167 нь хүндэвтэр, зургаа нь хөнгөн оноштой байгаа юм. Мөн тэдний 25 нь хүүхэд байгаа юм.

Орон нутгийн хувьд, гурван аймагт халдвар бүртгэгджээ.

Тодруулбал, Өмнөговьд 10, Дарханд гурав, Дорнодод хоёр тохиолдол тус тус шинээр илэрсэн тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *