Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хүргэж байна.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт 11876 хүнд PCR шинжилгээ хийхэд 486 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 391 нь Улаанбаатар хотод, орон нутагт 93 байна.
Тодруулбал, Сэлэнгэ 16, Дархан 15, Орхон 17, Төв 26, Хөвсгөл 2, Баянхонгор 3, Булган 1, Ховд 13 тохиолдол байна.
Ингэснээр Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 9387 боллоо.
Мөн 58, 66 настай хоёр хүн нас барсан. Ингэснээр коронавирусийн улмаас нас барсан иргэдийн тоо 10 болов.
Сүүлийн 24 цагт 146 хүн эмчлэгдэж, нийт 5216 буюу 56 хувь нь эдгэрээд байна.
Өнөөдрийн байдлаар 1990 хүн эмчлэгдэж буйгаас биеийн байдал:
Хөнгөн: 1713
Хүндэвтэр: 232
Хүнд: 37
Маш хүнд: 8 хүн байна” гэв.