ЭМЯ-наас Улаанбурхан өвчний тохиолдол батлагдсантай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа “Тухайн иргэн нь Монгол Улсад амьдардаггүй, Казахстан улсад амьдардаг. Монголд ирснээс хойш улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д тусгаарласан. Мөн одоогоор ойрын хавьтлын 52 хүнийг илрүүлсэн ба тэдний хавьтлууд болох 100 гаруй хүнийг тодорхойлон халдвараас сэргийлэх үүднээс вакцинжуулах ажлыг эрчимжүүлж байна. Хавьтал болсноос хойш 72 цагийн хугацаанд улаанбурхан өвчний эсрэг дархлаажуулалт хийх шаардлагатай байдаг” гэв.