Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна. (2021.04.25)
Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 1264 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 4 хүн нас баржээ. Батлагдсан тохиолдлуудын 1127 нь Улаанбаатар хотоос, 137 нь орон нутагт бүртгэгдлээ. Улсын хэмжээнд халдвар авсан нийт тохиолдлын тоо 30.483 боллоо.
Эмчилгээ, эмнэлзүйн мэдээллийг авч үзвэл:
- 2562 иргэний биеийн байдал хөнгөн
- 1456 иргэний биеийн байдал хүндэвтэр
- 359 иргэний биеийн байдал хүнд
- 81 иргэний биеийн байдал маш хүнд