Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 285 хүнээс халдвар илэрч, хоёр хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 285 тохиолдол бүртгэгджээ.


Шинээр илэрсэн тохиолдлуудын 194 нь Улаанбаатар хотод, 86 нь орон нутагт, зөөвөрлөгдсөн 5 тохиолдол батлагдсан байна.

Мөн коронавируст халдварын улмаас 2 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна. Нийт нас баралт 1968 болов.

Гэрийн хяналтад 4601 хүн байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 2770 иргэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *