Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
“Сүүлийн 24 цагт 9000 сорьцод шинжилгээ хийхэд 2520 хүнээс халдвар илэрлээ. Эдгээрийн 1302 нь Улаанбаатар хотод, орон нутагт 1217, зөөвөрлөгдсөн 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 125260 боллоо.
Мөн найман иргэн нас барж, ковид шалтгаант нас баралт 617 болж байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 14100 хүн хэвтэн эмчлүүлж буйгаас
-хөнгөн: 9368
хүндэвтэр: 3341
хүнд: 1145
маш хүнд: 246 хүн байна.
Сүүлийн 24 цагт 1886 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа.