Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЭМЯ: 22:00 цагаас хойш хязгаарлалт тогтоовол тархалтыг 20 хувиар бууруулах боломжтой

Эрүүл мэндийн яамнаас үйлдвэр үйлчилгээний газрууд, тэр дундаа баар, шөнийн цэнгээний газрын ажиллах цагийг 22:00 цагаар хязгаарлах санал гаргажээ.

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга “Аж ахуйн нэгж байгууллагууд Хариуцлагын гэрээгээ хангаж ажиллах хэрэгтэй байна. Засгийн газраас тусгай нөхцөл шаардлагыг гаргасан. Гэтэл түүнийг хангахгүй байна.

Хоорондын зай, цагийн хуваариа баримтлахгүй байх, үйлчлүүлэгчдээ амны хаалт зүүлгээгүй зэрэг зөрчил их гаргаж байгаа.

Мөн олон нийтийн арга хэмжээг зохион байгуулах зөрчил гарч байгаа юм. Тухайлбал хурим найр, олон хүнийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулснаар халдварын дэгдэлт гарч байгааг анхаарах хэрэгтэй. Иймд Эрүүл мэндийн сайд аймаг, нийслэлийн Онцгой комисст тодорхой саналаа хүргүүлсэн.

Шөнийн хязгаарлалт буюу үйлдвэрлэл үйлчилгээний байгууллага, ялангуяа баар, цэнгээний газруудыг 22:00 цагаас эхлэн хязгаарлах саналаа хүргүүлээд байгаа юм. Ингэснээр тархалтыг багадаа 20 хувиар бууруулах тооцоололтой байна” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *