Categories
мэдээ цаг-үе

ЭМЯ: 127 хүнээс халдвар илэрсний нэг нь Архангай аймагт бүртгэгдлээ

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа “Сүүлийн хоногт 11183 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 127 хүнд халдвар илэрсэн. Шинээр илэрсэн 127 тохиолдлын 123 нь хяналтад авсан голомтод илэрсэн тохиолдлуудын ойрын хавьтлын хүмүүс, дөрвөн хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 4210 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлуудаас нэг нь Архангай аймагт батлагдсан байна.

Одоогоор 1014 хүн эмчлэгдэж буй бөгөөд биеийн байдал нь маш хүнд 3, хүнд 5 хүн байгаа” гэв.

Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт 4210 тохиолдлоос 3083 буюу 73 хувь нь эдгэрээд байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *