МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, ЭМС-ын сайдад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш Б.Амарсайхан, Г.Лхагвасүрэн нарыг сонгох талаар ярилцсан гэж эх сурвалж мэдээлэв. АШУҮИС-ийн багш Б.Амарсайханы хувьд Япон, Куба улсад доктор хамгаалжээ. Тус намаас дээрх хоёр хүний аль нэгийг сонгоод, албан ёсоор нэрийг нь дэвшүүлэх аж. Эрүүл, мэндийн сайдыг томилох хуулийн хугацаа хэдийнэ дуусчээ. ЭМС-ын сайдад МАХН-аас хүний гавьяат эмч Л.Жамбалжав болон Шадар сайд Ц.Оюунбаатар нарын нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайдын дэмжлэгийг авч чадаагүй билээ.