Categories мэдээ нийгэм Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж байна Post author By Post date 2018-07-05 No Comments on Эмнэлгүүдийн гадна талбайг тохижуулж байна Улаанбаатар хотод гудамж, зам, талбайн засвар шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Мөн томоохон эмнэлгүүдийн гадна талбайн тохижилт хийгдэж байна. Эмнэлгүүдийн талбайн тохижилтын ажил ямар шатандаа хийгдэж буй талаарх мэдээллийг хүргэж байна. Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн гадна талбайн тохижилтын ажлын явц 60 хувьтай байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж, хашлага суурилуулж, хашаа татаж байна. Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, Яармаг салбарын гаднах тохижилтыг Бумбат даваа ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж эхлээд байна. Авто зам, зогсоол, явган хүний зам, гэрэлтүүлэг, тоглоомын талбай хийж иж бүрэн тохижуулах юм. Нийслэлийн Амгалан амаржих газрын гадна тохижилтын ажил 75 хувьтай үргэлжилж байна. Зүлэгжүүлэлт, мод тарих, гадна хашаа барих, явган хүний замын хавтан суурилуулах ажлууд хийгдэж байна. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэгийн гаднах тохижилтын ажлын хүрээнд замын суурь байгуулах, хашлага суурилуулах, явган хүний зам барих ажлууд хийгдэж байна. Нийслэлийн өргөө амаржих газрын гаднах тохижилтын ажил үргэлжилж байна. Тус ажлын хүрээнд газар шорооны ажил хийгдэж байна. ← Уяачдын анхааралд → Морин хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн тоглолтоо толилууллаа Leave a Reply Cancel replyYour email address will not be published. Required fields are marked *Comment * Like Dislike Name * Email * Website Save my name, email, and website in this browser for the next time I comment.