Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас агаарын тээврийн үйлчилгээг нэмэгдүүлэх, нөхөн олговор олгох замаар орон нутгийн нислэгийн тоог нэмэгдүүлэхээр болжээ.
Монгол Улсын нийт нутгаар өвөлжилт хүндэрч цаг агаарын аюултай үзэгдэл бий болсон, цас олон жилийн дунджаас ихээр орж, орон нутгийн авто замууд хаагдах эрсдлийг харгалзан үзэж ийнхүү арга хэмжээ авахаар болсон байна.
Энэ хүрээнд:
- “Хүннү Эйр” ХХК-ийн Улаанбаатар-Улиастай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Мөрөн-Улиастай-Улаанбаатар,
- “Аэромонголиа” ХХК-ийн Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийг Улаанбаатар-Баянхонгор-Алтай-Улаанбаатар болгон тус тус өөрчлөхөөр болжээ.
Мөн Улаанбаатар-Даланзадгад-Улаанбаатар, Улаанбаатар-Баруун-Урт-Улаанбаатар чиглэлд нөхөн олговор олгон нислэг гүйцэтгүүлэх агаарын тээвэрлэгчийг сонгон шалгаруулахаар болсон байна.
Одоогоор Хөвсгөл, Баянхонгор аймгуудад нислэг зохион байгуулж эхэлжээ.
Эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ шаардлагатай иргэдэд орон нутгийн нэмэлт нислэгүүд 90% хүртэл хөнгөлөлт үзүүлэх боломжтой хэмээн