Улаанбаатар хот эмэгтэй даргатай болмоор байна. Өнгөрсөн хугацаанд дандаа эрэгтэй даргатай явж ирлээ. Монголд эрэгтэй хүн хотын дарга болохоор нийгмийн асуудлыг ерөөсөө шийддэггүй юм байна гэдэг нь өнгөрсөн хугацааны түүхээс ил харагдах юм. Эрэгтэй хүн өөрийн хүч чадлаар аливааг шийдэх, дайн байлдаан хийж өөрийн өмч хөрөнгөтэй болох гэдэг байгалийн гэмээр онцлогийнхоо дагуу ч тэр үү өнгөрсөн хугацаанд улс төрийн тоглолт хийж ирлээ. Мөн нийслэлийн газрыг хайр найргүй, баруун солгойгүй зарлаа. Нийслэлд тулгамдсан асуудлаар дөрөөлж хувьдаа мөнгө завших гэж үзлээ гэхчлэнгээр өөрийн өмч хөрөнгө, эрх мэдлийг тэлэхийн төлөөх “тулаанд” л орсоор ирж. Түүнээс нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдэж чадсангүй. Тиймдээ ч нийслэлийн асуудал сараас сард, жилээс жилд шийдэгдэхгүй тэлсээр байна.
Эмэгтэй хүн байгалийн онцлогийн дагуу үр хүүхэд, гэр бүлээ эрүүл байлгах, тогтвортой, тохь тухтай байлгахад чиглэдэг гэсэн сэтгэл зүйн судалгаанууд олон бий. Тиймээс эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болмоор байна. Үүнд нийцсэн кандидат бол одоогийн байдлаар Нийслэлийн ХҮН намын дарга Э.Золзаяа гэх эмэгтэй нийцэж байна гэхэд буруудахгүй. Тэрээр хотын хөгжлийн бодлого, орон зайн төлөвлөлт дизайны чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллаж дэлхийн 40 гаруй улс 100 гаруй хотоор аялан олон улсын 10 гаруй форумд оролцож, панелист илтгэгч байсан мэргэжлийн хүн юм билээ. Тиймээс бэлэн байгаа кандидатаа сонгоё. Ер нь ч дэлхийн өндөр хөгжилтэй орнууд эмэгтэй хүнийг хотынхоо даргаар томилж байна. Жишээ нь, Австрали, Япон, Канад, АНУ бүгд эмэгтэй хотын даргатай. Лос Анжелосын дарга Карен Басс хоёр жилийнхугацаанд хотын даргаар ажиллахдаа орон гэргүй иргэдийн тоог бууруулсан байдаг. Тиймээс эмэгтэйчүүд эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлэх, нийтийн тээврийн хүртээмж, амьдралын чанарыг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах зэрэг асуудалд дорвитой өөрчлөлт гаргана гэдэгт итгэлтэй байна.
2 replies on “Эмэгтэй ерөнхийлөгчтэй болдоггүй юм гэхэд эмэгтэй хотын даргатай болъё DNN.mn”
Яахав дээ.Мөрөөдөхөд мөнгө төлөх биш дээ.
Нөгөө талаар хүн үхнэ гэдгээ үхэх хүртлээ бараг мэддэггүй амьтан хөөрхий.
Тэгээд ч хүний шунал ямар барагдах юм биш,хязгааргүй юм даа.
Дээр үеийн номонд цөвүүн ( ялзарсан ) үед эмс төрийн толгойд гарч ноёны суудалд заларна гэж бичсэн байдаг.
Уг нь өнөөгийн энэ ороо бусгаа үед эмс нь бүүхэл эрчүүд ч төр барих хэцүү дээ.
Орчин үед шунал хүсэл нь байвал чадах,чадахүй ямарч хүн төрийн эрхэнд гардаг болсон үедээ.Ийм бусармаг явдал нэг их удахгүй төгсгөл болно бизээ.
Үнэн үгшүү дээ тэмцэж чаддаггүй ард түмэнтээ улс мөхдөг гэсэн түрүүчийн аймаг сумаасаа. ЭМЭЭЛТИЙН махны цэгээс авхуулаал Хятадын мэдэлд ороод байгааг ард түмэн мэдмээр юм төрд гарсан хулгаачидыг хазаарлах хууль байхгүй авилгалд идэгдсэн улс боллоо У. Хүрэлсүх гэдэг цөөвөр чоно Энэ олон идүүшний хууль гаргаад байхад ард түмэн тээгээ эвсэж ганцаж удаа хориг тавьсангүй. Энэ үнэн үү