Categories
мэдээ нийгэм

ЭМД-ын сангаас 38 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүлэв DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Энэ дагуу 2024 оны наймдүгээр сарын 1-нээс 7-ны өдрүүдэд 59 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 38 сая 78 мянга 953 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг.

 

Эх сурвалж: ЭМДЕГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *