Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эмч нарт нэг удаагийн аягаар хоол өгсөн асуудалд холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор болжээ

Энэ амралтын өдрүүдэд вакцин хийж буй эмч, ажилчдад нэг удаагийн аягаар хоол өгч буй асуудалд олон нийт шүүмжлэлтэй хандаад байгаа.

Энэ асуудлаар ЭМ-ийн яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр “Эмч нарт өгч буй хоолны асуудал нь БЗД-т байрлаж буй хоёр цэгт хөндөгдсөн. Үүнтэй холбоотойгоор ЭМ-ийн сайд С.Энхболд холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид даалгасан. Энэ бол цэвэр зохион байгуулалттай холбоотой. Вакцинжуулалтад дайчлагдан ажиллаж байгаа эмч нарын хоол хүнсний асуудлыг тухайн дүүргийн Онцгой комисс, ЭМ-ийн төв нь хариуцах ёстой байдаг” гэж мэдээлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *