Элсэн суусан автомашиныг татан гаргажээ. Тодруулбал, өчигдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн Хөндий зараа гэх газарт Дэмчогийн хийдээс Ханбогд сумын чиглэлд зорчиж явсан дөрвөн зорчигчтой суудлын автомашин элсэнд суусан тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид тухайн газарт очиход иргэн Э-ын Приус-30 загварын суудлын автомашин элсэн суусныг татан гаргасан байна.