Categories
мэдээ нийгэм

Элэгний В,С вирусийг үнэгүй оношилж, эмчилгээ хийнэ

Элэгний эмгэг судлалын холбоо Хаппи веритас оношлогооны төв хамтран В, С вирус тодорхойлох шинжилгээг үнэ төлбөргүй хийх сарын аян зарлаж байгаа талаараа мэдээллээ.

Элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал нас баралтын шалтгааны хоёрдугаарт бичигдэж байгаа энэ үед эрт илрүүлгэ чухал байгаа учраас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ийнхүү сарын аян зарлаж байгаа аж.

Есдүгээр сарын 15-наас сарын хугацаанд иргэд “Хаппи веритас оношлогооны төв”-д хандан шинжилгээнд хамрагдаж болох юм байна.

“Элэгний хорт хавдрын өвчлөл насны бүлгээр авч үзвэл 45-аас дээш насанд, хожуу үед оношлогдож байна. Оношлогоонд орсон иргэдийн 81.3 хувь нь 3, 4-р шатандаа оношлогдож байгаа нь сэтгэл түгшээж байна. Хяналтад орсон өвчтөнүүдийн дөнгөж 16 хувь нь оношлогдсоноос хойш тав болон түүнээс дээш жил амьдарч байна. Сэлэнгэ, Сүхбаатар, Дорнод, Сүхбаатар, Дархан-Уул аймаг улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байна” хэмээн тус төвийн дэд захирал Г.Батгэрэл хэллээ.

Тус төвийн хяналтад өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн байдаг бөгөөд аяны хүрээнд хавдар, хатуурал хүнд шатандаа орсон зорилтот бүлгийн хүмүүсийн эмчилгээг үнэгүй хийх юм байна. Хаппи веритас оношлогооны төвөөс үнэгүй шинжилгээ, шинжилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *