Categories
мэдээ улс-төр

Элчин сайд Я.Ариунболд Канадын амбан захирагчид итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд 2018 оны 11 дүгээр сарын 13-нд Канад Улсын Амбан захирагч эрхэмсэг хатагтай Жюли Паетад Итгэмжлэх жуух бичгээ барилаа. ИЖБ барьсаны дараа Элчин сайд Я.Ариунболд Амбан захирагчтай уулзах үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжилж, Монгол-Канадын харилцаа, хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Я.Ариунболдыг 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсаас Канад Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *