Categories
мэдээ нийгэм

Элчин сайд цэргийн мөрдөстэй албан хаагчдыг хүлээн авч уулзлаа

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан энэ оны гуравдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудаас тус ЭСЯ-нд томилогдон ажиллаж байгаа албан хаагчдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Элчин сайд Б.Дэлгэрмаа тус ЭСЯ-ны цэргийн мөрдөстэй албан хаагчдад Монгол цэргийн өдрийн мэндчилгээг дэвшүүлж, ажилд нь өндөр амжилт хүсэн бэлэг дурсгалын зүйл гардуулав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *