Categories
мэдээ нийгэм цаг-үе

Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давжээ DNN.mn

 Гаалийн байгууллагаас мэдээлснээр 2024 оны эхний 7 сарын дүнгээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 15677.0 сая ам.доллар болж гарав.

2023 оны мөн үеэс 1954.7 сая ам.доллар буюу 14.2 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

Мөн хугацаанд экспортод 9265.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.5 хувиар өсжээ. Экспортод нийлүүлсэн барааны 99.1 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Экспортын барааны нийт дүнд:

  • эрдэс бүтээгдэхүүн 8178.9 сая ам.доллар буюу 88.3 хувь,
  • сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 481.8 сая ам.доллар буюу 5.2 хувь,
  • нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 271.6 сая ам. доллар буюу 2.9  хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.4 хувийг эзэлж байна.

Экспортын дүн импортын дүнгээс 2854.7 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна.

2024 оны эхний 7 сард экспортолсон хар тугалганы хүдэр болон баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть болон чулуун нүүрсийг 100.0 хувийг БНХАУ-д, үхэр, адууны боловсруулсан ширний 93.7 хувийг мөн БНХАУ-д, самнасан ноолуурын 77.9 хувийг Италид, ямааны угаасан ноолуурыг 98.8 хувь БНХАУ-д тус тус экспортолж дээрхи нэрийн бараа нь экспортын нийт дүнгийн 86.4 хувийг эзэлж байна. Монгол Улс дэлхийн 66 оронд бараа экспортлосноос:

  • БНХАУ-д  92.1 хувь,
  • Швейцар улсад 4.1 хувь,
  • АНУ-д 1.0 хувь тус тус ногдож нийт экспортын  97.3 хувийг дээрх орнууд эзэлж байна.

Гадаад худалдааны 2024 оны эхний 7 сарын гүйцэтгэлийг экспортын 435983, импортын 226696 гаалийн мэдүүлгийг болон бусад эх сурвалжийг үндэслэн гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *