Categories
мэдээ эдийн-засаг

Экспортын барааны 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувийг сувд, үнэт ба хагас үнэт чулуу эзэлж байна DNN.mn

Экспортод 4937.1 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.9 хувиар буурсан байна.

Экспортод нийлүүлсэн барааны 98.9 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна.

Экспортын барааны нийт дүнд эрдэс бүтээгдэхүүн 4407.2 сая ам.доллар буюу 89.3 хувь; сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 296.1 сая ам.доллар буюу 6.0 хувь; нэхмэлийн материал болон нэхмэл эдлэл 47.4 сая ам. доллар буюу 1.0 хувийг тус тус эзэлж эдгээр нь нийт экспортын дүнгийн 96.2 хувийг эзэлж байна.

Монгол Улс дэлхийн 57 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.3 хувь, Швейцар-т 5.9 хувь, ОХУ-д 0.8 хувь тус тус ногдож нийт экспортын 98.0 хувийг дээрх орнууд эзэлж байна.

May be an image of ‎text that says '‎Экспортын статистик мэдээлэл 2024 оны эхниЙ 4 сар/ Гол нэрийн барааны экспортын бугэц ساین 3.8% Темрийн худэр, баяжмал Нийт /189.6 сая S/ 17.7 экспорт 4,937.1 сая S 2.3% Боловсруулаагуй нефть 60.5 /113.3 сая S/ 1.6% Хзэрийн болон лайтуур жонш 60.5% Чулуун нуур /76.1 сая S/ 12,988.2 сая S/ 0.9% Цайрын худэр, баяжмал Зэсийн худэр, 17.7% баяжмал /46.3 сая S/ /871.6 сая S/ 0.8% 5.9% Унэт металлын худэр, баяжмал /40.1 сая Боловсруулаагуй буюу хагас боловсруулсан at /291.9 сая S/ 0.7% Молибдены худэр, баяжмал www.customs.gov.mn customs. /33.4 33.4сая сая S/ info@customs.gov.mn 1800-1281‎'‎

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *