Дулааны цахилгаан түгээх дөрөвдүгээр станц дээр зуух зогссон тул өнөөдөр 18:00-22:00 цагийн хооронд Улаанбаатар хотын хэмжээнд цахилгаан хязгаарлана гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд түгжээ.
Энэ талаар Эрчим хүчний яам “Бага зэргийн хязгаарлалт хийж магадгүй. Ачааллаасаа хамаарна. Гэхдээ тусгай үйлчилгээ үзүүлэгч буюу эмнэлэг, онцгой хүчний байгууллагуудын эрчим хүчийг хязгаарлахгүй. Хотын А бүсэд хязгаарлалт хийхгүй” гэв.