Categories
мэдээ соёл-урлаг

“Ээжээ надтай гэрлээч” удахгүй дэлгэцнээ

“Милл кино” компанийн дөрөв дахь бүрэн хэмжээний “Ээжээ надтай гэрлээч” уран сайхны кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Тус компанийнхан  “Микроны босс”, “Ээжийн дайсан”, “Шарталт” зэрэг уран бүтээлүүдээ үзэгчдийн хүртээл болгож байсан билээ. Тус бүтээл дээр  Милл кино компани болон Монгол фильм хамтран ажиллажээ. Киноны найруулагчаар Л.Лхагважаргал, Б.Мөнхбат, зохиолчоор Д.Мөнхбат, зураглаачаар Б.Отгонзориг нар ажилласан байна. Харин киноны  гол дүрд нь жүжигчин  Б.Баттөмөр, Ч.Ундрал, Б.Хулан, У.Анхбаяр, Г.Ган-Очир нар тогложээ. Тус кино компанийнхан өмнөх бүтээлүүдээ нэлээд хошин өнгө аястайгаар хүргэж байсан бол энэ удаагийн бүтээл нь  нийгэмд тулгамдаад байгаа гэр бүлийн амьдралын зөрчил, салалт зэрэг нийгмийн асуудлыг  илүү хурцаар гаргахыг оролджээ. Кино ирэх сараас үзэгчдийн хүртээл болох аж. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *