Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын автомашины тоог Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Төр, орон нутгийн өмчийн болон төсөвт байгууллагуудын техникийн үзлэгт хамрагдсан автомашины тоо 2021 оны жилийн эцсийн байдлаар 9879 байна.
Үүнд:
- 1767 (17.9%) нь жижиг тэрэг
- 1364 (13.8%) нь том оврын
- 664 (6.7%) нь дунд оврын автомашин байна
- УИХ-ын 95, яам агентлагийн 654, төсөвт байгууллагын 6886 автомашин байна.