“Аура” төвийн био энерги, мэдээллийн шинжээч С.Алтанчимэгтэй ярилцлаа.
–Эдийн засгийн хямрал гээд сүүлийн хэдэн сарын турш бүгд ярьцгаалаа. Гэтэл үүнийг эдийн засгийн хямрал биш нийгмийн хямрал нүүрлэчихээд байна гэж зарим судлаачид үзэж байна. Нийгмийн хямрал гэж юуг хэлээд байна вэ?
-Энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд био энерги шинжээч буюу хүнийгэрлэн биеийг оношилж засдаг болоод гурван жил болж байна. Гэхдээ хүн судлалыг сонирхон судлаад 10 жил болж байна. Энэ үүднээс ажиглаад дүгнэхэд үнэхээр эдийн засаг биш хүний сэтгэлзүй ыхямраад байгаа нь туйлын үнэн. Бид шинэ эрин үеийг бүтээлцэж байна. Энергийн хувьд маш хүчтэй өөрчлөлтийн үед амьдарч байна. Тиймээс л хүний сэтгэл зүй бодол санаа, тогтворгүйтэж аура буюу хамгаалалтын бүрхүүл нь гэмтэж ажил үйлс, амьдрал нь бүтэлгүйтэн бие хаа нь, өвдөж учраа олохгүй төөрч будилаад байх шиг байна даа. Хүний сэтгэл хямарвал бие хямрана, бие хямарвал амьдрал хямардаг. Одоо бид эд мөнгөний эрин үеэс хайр энэрлийн эрин үе рүү шилжчихээд байна. Тиймээс өөрөөсөө эхлээд бүхнийг хайрлаад эхэлбэл сэтгэл дүүрээд л айдас, стресс, өвчин гээд сөрөг энергүүдээс холдоно доо. Түмэн мэдээллийн дунд өөрөөсөө төөрчихөөд л байна даа. Тиймээс өөрийгөө л олох хэрэгтэй.
–Өөрийгөө яаж олох юм бэ. Бясалгах, төвлөрөх замаар өөрийгөө олохыг хэлээд байна уу?
-Гаднаас биш дотогшоо орох л хэрэгтэй байна. Нэг ийм домог байдаг юм хүмүүсийн хүч гаднаабайдаг байжээ. Гэтэл хүмүүс юу ч хамаагүй хийгээд дэлхийг сөнөөхийг завдсан байна. Тиймээс тэр хүчийг нь бурхад нуучихъя гээд хүмүүсийн дотор нь нуучихсан юм байна. Гэтэл хүмүүс хүчээ хайгаад олохгүй болохоороо бусдыг авчихлаа гэж бодоод бусдыг буруутгаж бас бусдаас тусламж эрдэг болсон гэжээ. Одоо хүмүүсийг өөрөөсөө эхэл, бодол санаа бүх юмаа хяна гээд байгаа нь тэр дотор чинь байгаа хүч бүхнийг хийж гадна гэдгийг хэлээд байгаа юм. Тиймээс л өөрийгөө чагнаж өөрийгөө хайрлах, өөртэйгээ ойлголцож тэр хүчээ ашиглах ил болгох цаг ирчихээд байна даа.
–Нийгмийн сэтгэлзүйн хямралыг яаж арилгадаг юм бэ?
-Хүмүүс бие биедээ урам хайрлах хэрэгтэй байна. Урам зориг хайр энэрэл дутагдсанаас итгэл сэтгэл алдагдаад байх шиг санагдаад байна. Бид сайн сайхан дээр төвлөрөх цаг нь болсон. Одоо бод л доо өөрийнхөө тав, арван жилийн өмнөх амьдралыг, улс эх орныхоо хөгжлийг хар л даа. Одоо бараг л айл болгон машинтай, ямар ч баяраар дүүрэн баярлаад байна ш дээ. Бүтээн байгуулалтыг хар л даа зам харгуй гээд л болж байна, хөгжиж л байна. Үүнийг харж урам авахын оронд хэн идэх нь вэ, ямар муу юм болох гээд байна, хэн намайг яах гээд байна гэж бодоод байх юм бол улам хэцүүднэ биз дээ. Хүн бүхэн өөрөөсөө, өрөөлөөс сайхныг л харъя л даа дарга цэрэггүй төр засгийнхан ч гэсэн хүмүүс биз дээ. Тэд ч гэсэн өөрсдийнхөө үйл хөдлөл үг яриа бүхнийг хянах хэрэгтэй, ухаантай байх л хэрэгтэй дээ. Энэ насны өмч хөрөнгөө хойд насандаа авч очих биш хоосон л буцна ш дээ. Олон түмний төлөө буян үйлдээд сэтгэл амар аз жаргалтай амьдрах хэрэгтэй. Нийгэм гэдгийг хүн бүтээдэг биз дээ. Тэгэхээр нэг хүний сайхан сэтгэл итгэл, хайраас л бүх юм эхэлнэ дээ.
–Ийм хямралтай үед хүн гэрлэн бие буюу аурагаа хэрхэн авч явбал хямралд өртөхгүй байх вэ?
-Аура гэмтчихээрээ яалт ч үгүй асуудал үүсдэг гэдгийг би сүүлийн гурван жилийн турш хүмүүсийн аураг оношлохдоо мэдэрсэн. Хүмүүс ихэвчлэн тархи толгойны өвчтэй, хямралтай орж ирдэг. Толгойг нь цэнэглэдэг энергигүй болчихоод байна. Цэнэглэдэг энергиэ бүтээж чадахгүй болчихоод байна. Над дээр янз бүрийн хүн ирнэ. Сэтгэл санааны гүн хямралд орчихсон, өвдсөн зовсон түмэн хүн орж ирнэ. Аураг нь шинжлэхээр бүгд гэмтчихсэн байдаг. Гэмтсэн шалтгаанууд нь өөрөөс нь эхэлсэн байдаг. Сэтгэлзүй нь хамгаалалтгүй болохоор өрөөлийн янз бүрийн энергид өртөх нь хялбар болчихдог. Хүмүүст сэтгэл, хайр энэрлийг зөвлөмөөр байна. Хайр энэрэл дутагдахаар л бүх юм хямардаг. Аурагаа тэгж ингэж сэргээ гэхээсээ илүүтэй хайрынхаа дотор хүчийг сэргээ, хайрынхаа савыг дүүрэн байлга гэж л хэлье. Хайрын савыг дүүргэхэд их амархан. Гадагшаа гараад тааралдсан хүүхэд бүрийг хайрла л даа. Эвий дээ, бидний төлөө залуу насаа зориулан хөдөлмөрлөсөн таяг тулаад явж байгаа хөгшдийг хайрла. Тэд бидний амьдарч байгаа энэ амьдралыг босгосон хүмүүс шүү дээ. Байгаль дэлхийгээ хайрла. Амьдралыг хайрла. Амьдрал баялаг. Энэ болгоноос хайрын саваа дүүргэ. Бусдаас, нийгмээс бурууг хайгаад байвал хайрын сав тань хоосроод улам харлаж гэрлэн бие улам л гэмтэнэ.
–Хүн бусдын нөлөөнд автаж хямрахгүй, аурагаа гэмтээхгүйн тулд яаж хамгаалах ёстой вэ. Нийгмийн хямралд өртөхгүй байх талаар аурагийн шинжлэх ухаан хэрхэн зөвлөдөг вэ?
-Хүн бол байгалийн бүтээгдэхүүн. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцаж тэнгэр газраас энергиэ авч байх хэрэгтэй. Мэдээж бас л нөгөө бодол санаа, сэтгэл зөв байх гээд л ярина. Нэгдүгээр хүрд газраас, хоёрдугаар хүрд ус, гуравдугаар хүрд галаар гэх мэтээр цэнэглэгддэг. Мөн долоон өнгөөр бие булхуулж энергижүүлж болдог юм. Зөвлөвөл их юм байна, гэхдээ хүмүүс өөрсдөө хийгдэггүй юм. Манайх лаагаар заслаа хийж чулуугаар хамгаалдаг болсон. Чулуу бол бүх гариг эрхсийн энергийг тээж татаж байдаг учраас маш сайн хамгаалалт бас энерги алдагдахаас сайн хамгаалдаг
–Сүүлийн үед залуус, олны танил эрхмүүд нийгмийн сайн сайхан руу чиглэсэн үйл бүтээж, түүндээ бусдыг уриалан дуудах болжээ?
-Тэр хүмүүс бодол, сэтгэлээрээ нийгмээсээ түрүүлээд явж байна. Шунал, хүсэл тачаалаасаа ангижирч байгаа хүмүүс. Шунал хүслээсээ ангижрангуут бусдын төлөө хийе гэсэн бодол л орж ирдэг. Шуналаасаа ангижраагүй хүн дахиж илүү ихийг олохыг, авахыг хүсээд шуналдаа баригдчихдаг. Арван байшинтай байлаа арвууланд нь зэрэг амьдрахгүй. Алт мөнгө авдраар нь дүүрэн байлаа гээд бүгдийг нь зүүгээд гадуур явахгүй биз дээ. Сайхан жаргалтай л амьдрах хэрэгтэй. Гэхдээ сайхан амьдрахыг хүн бүр өөрийн таашаалаараа бүтээдэг. Жаргаж байна гэвэл жаргана, зовж байна гэвэл зовно. Р.Чойномын “Жаргал зовлон” гэдэг шүлгийг хүмүүс уншаад үзээрэй.
–Үйлийн үр гэдгийг аурагийн шинжлэх ухаан талаас нь тайлбарлавал?
-Өнөөдөр бодож байгаа бодол, хэлж байгаа үг, санаж байгаа санаа, явж байгаа үйлдэл болгон тань үйлийн үр болдог. Заавал том муу юм хийчихээд л үйлийн үр гэж ярьж болохгүй. Хүн сэтгэлээрээ ч нүгэл үйлддэг. Атаархал, шунал, өш хонзон гээд. Зүгээр л хэн нэгнийг муухайгаар бодох бодол тань л эргээд үйлийн үр болдог. Үйлийн үрийг бодол, үйлдэл, үгээрээ хийдэг. Үйлийн үрийг хүн тарьдаг. Үйлийн үр хийчихээд түүндээ ороогдоод өвдөж зовоод, ажил үйл, амьдрал нь уруудаад эхлэхээр бүх бурууг бусдаас эрдэг. Намайг хэн ингэчихэв, тэр тэгсэн юм болов уу гээд эхэлнэ. Үгүй байхгүй юу. Өөрийнх нь хийсэн үйлийн үр нь ороод ирдэг.Тиймээс сэтгэл, үйлээ ариун байлгах л ёстой. Нөгөө үр минь үлддэг хорвоо шүү дээ гэдэг үг байдаг биз дээ.
–Засаг солигдож, төрийн байгууллагууд хөдөлгөөнд орж, төрийн албан хаагчдын ажлын байранд ч нэлээд өөрчлөлт орж байна. Төрд, төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэлзүй нэлээд хэцүү байгаа нь анзаарагдаж байна. Ер нь төрд ажиллах хүний сэтгэл, аура ямар байх ёстой юм бэ?
-Төрийн хүн гучин жилийн дараачийг харах ёстой, гэрийн хүн гурван жилийн дараачийг харах чадалтай гэдэг. Гэтэл гурав хоногийн дараачийг ч харж чадахгүй хүмүүс төрд ажиллаж байгаа харагдах юм. Тэр хүмүүсийг шүүмжлэхээсээ урьтаж тэд өөрсдийгөө олоосой, би үнэхээр төрийн хүн үү, эсвэл шунал хүсэлдээ баригдаад энд сууж байна уу, ард түмнийхээ төлөө би юм хийж чадах уу, эсвэл өөрөө авлига авч баяжихын төлөө энд байна уу гэдгээ бодох хэрэгтэй. Нөгөө талаас сайн хүмүүс зөндөө байна.
Аурагийн шинжлэх ухаан судалдаг, био энерги шинжээч хүний нүдээр төрд ажиллаж байгаа зарим хүнийг харахаар өөрийнхөө үзэл бодол итгэл үнэмшлээ төрийн ажилтай холиод байх шиг санагддаг. Тэр хоёр маш өөр асуудал биз дээ. Улс эх орныхоо төлөө ажиллаж буй хүмүүс бусдаас илүү ухаантай ард түмнээ гэсэн сэтгэлтэй байх ёстой гэж би боддог. Хүмүүс аура гэж ийм юм байдгийг сая л мэдлээ гэж хэлдэг юм. Хүн болгон гэрлэн бие буюу хамгаалалтын бүрхүүлтэй тэр нь гэмтвэл янз бүрийн юманд өртөмтгий сэвтэмтгий болж бодол санаа нь бохирдож, бодох сэтгэх нь буруудаж өөрөөсөө төөрчихдөг. Хүн өөрөөсөө төөрөх явдал бол өнөөдрийн нийгэмд энгийн л үзэгдэл болчихож. Хүн хувь хүн та хэн бэ гэдгээ олж авчихаад өрөөлийн төлөө ажиллах ёстой. Төрд ажиллаж байгаа хүмүүсийн сэтгэл хямарчихсан байна. Түүнээс биш төр хямраагүй. Монголчууд маань хамгийн мундаг ард түмэн шүү дээ. Хүн судлаачид энэ эринийг Монголын эрин болно гэж дүгнэдэг. Угаасаа ч тийм. Монгол Улс маань мандан бадрах болно.
Та бүхэн “Аура” төвийн VIP үйлчилгээг сонирхож байвал 99297729, 88184801, 99529532 гэсэн утсуудаар холбогдож болно. Хаяг: Чингэлтэй дүүрэг, “Тэнгис” кино театрын урд байрлах “Victory” төвийн 503 тоот.