Categories
мэдээ нийгэм

ЕБС-ийн багш нарт зориулсан статистикийн анхны гарын авлага гарчээ

БСШУЯ-ны харьяа Боловсролын хүрээлэн, Үндэсний статистикийн хороо хамтран ЕБС-ийн багш нарт зориулсан “Статистикийн арга зүйн гарын авлага” ном гаргажээ. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ҮСХ-ны дарга А.Ариунзаяа нар ЕБС-ийн 1-11-р ангийн математикийн сургалтын цөм хөтөлбөрийн статистикийн хичээлийн агуулгыг сайжруулж, сурагчдын математик, статистикийн мэдлэг, чадварыг хөгжүүлэх зорилгоор 2017 оны 11 дүгээр сарын 3-нд хамтарсан тушаалд гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд уг ЕБС-ийн багш нарт зориулсан анхны гарын авлага гарч байгаа нь энэ юм. Дэлхийн банкны “Статистикийн байгууллагын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн санхүүжилтээр бэлтгэн гаргасан номын нээлт өнөөдөр БСШУСЯ-ны ёслол хүндэтгэлийн танхимд болж, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа, АНУ-ын Алабама Их сургуулийн доктор, профессор Жеймс Кохран, Боловсролын хүрээлэнгийн захирал, доктор М.Итгэл нар оролцож номын агуулга, ач холбогдлын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Энэхүү гарын авлага ном нь гурван бүлэгтэй бөгөөд 1-11-р ангийн хичээл дээр тулгуурласан ажээ. Гарын авлага сурагч тухайн суралцахуйн зорилтод хүрэхийн тулд ажиллах жишээ даалгавар, багш нь сурагчдыг хэрхэн чиглүүлэх заавар, сургалтад хэрэглэх сургалтын материал, бие дааж бодох бодлого, явцын үнэлгээ, нэмэлт бодлого гэсэн бүтэц агуулгатай. Мөн анги бүрээр нь ангилсан дэд бүлгийн ард нэмэлт даалгавруудтай юм байна. Номын агуулгын бүтцийг дүрсжүүлэн багшид хэрэглэхэд хялбар байдлаар шийдэж, бодлого болон түүний бодолтыг илүү бодит тоо жишээг түлхүү ашиглажээ. Манай улсын хэмжээнд ерөнхий боловсролын 798 сургууль байдаг бөгөөд энэхүү номыг 8000 хувь хэвлүүлж сургуулиудад үнэгүй тараах юм байна.

ЕБС-ийн багш нарт зориулсан статистикийн анхны гарын авлага гарчээ

ЕБС-ийн багш нарт зориулсан статистикийн анхны гарын авлага гарчээ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *