Өнөөдөр пауэрлифтингийн хэвтээ шахалтын Азийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өдөр болж байна. Эрэгтэйчүүдийн 105 кг-ын жинд “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, дэлхийн цомын аварга, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Содномпилжээ 248 кг-ыг цээжнээс шахсанаар алтан медаль хүртэж, энэ жингийн дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.
Тэрбээр өмнө хоёр оролтуудаа (240, 245) амжилттай гүйцэтгэсэн юм.