Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболд, Г.Ариунбаатар нар цол нэмлээ

Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94-н жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, арслан цол хүртсэн цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболд, Харцага цол хүртсэн цагдаагийн ахмад Н.Батзаяа, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд Гран при шагнал хүртсэн, МУГЖ, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатар нарт Цагдаагийн ерөнхий газраас хүндэтгэл үзүүлж, цол нэмэх арга хэмжээ боллоо. Монгол Улсын харцага цол хүртсэн, Хамгаалалтын гуравдугаар тасгийн хамгаалалтын офицер, цагдаагийн ахмад Н.Батзаяаг Цагдаагийн хошууч цолоор, ОХУ-ын нийслэл Москва хотноо зохион байгуулагдсан П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны гоцлол дуу дуулаачдын төрөлд тэргүүн байр эзэлсэн Төв аймгийн цагдаагийн газрын Заамар сум дундын цагдаагийн хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ариунбаатарыг Цагдаагийн ахмад цолоор, Ардын хувьсгалын 94 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд ес даван түрүүлж, монгол улсын арслан цол хүртсэн, Хэнтий аймгийн цагдаагийн газрын Баянхутагт сумын цагдаагийн ахлах дэслэгч Э.Оюунболдыг Цагдаагийн ахмад цолоор, “Цагдаагийн төлөө” тэмдгээр, Хүч спорт хорооны туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлагч С.Миеэрагчааг “Цагдаагийн төлөө” тэмдгээр тус тус шагнаж, ажлын амжилт хүсч, баяр хүргэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *