Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан байдаг.
Тэрбээр энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд “Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү” гэх утга бүхий шаардлага хүргүүлсэн байна.
Энэ дагуу МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс өнөөдөр /2024.07.08/ хуралдлаа. Гэвч ямар нэгэн эцсийн шийдвэр гараагүй бөгөөд 17:00 цагт шийдвэрийг танилцуулах талаар МҮБХ-ны Хараат бус зөвлөлөөс мэдэгдлээ.
Түүнчлэн цахим орчинд гараад байгаа “Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээсэн” гэх мэдээлэл нь худлаа гэв.