Categories
мэдээ цаг-үе

Дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны зургаадугаар сарын 08-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлвийг гаргасан байна. 8-нд буюу маргааш баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 11-нд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороотой. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 8, 9-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор, 10, 11-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байх юм. Харин өдөртөө 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *