Categories
мэдээ нийгэм

Дөрөвдүгээр сард багтаан ноосны урамшууллыг олгоно

Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар малчдад ноосны урамшууллыг ирэх дөрөвдүгээр сараас олгох болжээ.Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, хонь, тэмээний ноос бэлтгэн тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд 2014 оноос эхлэн мөнгөн урамшуулал олгож байгаа. Энэ жил малчдад ноосны урамшууллыг олгож эхлээгүй байгаа ч салбарын сайд нь тушаал гаргаснаар хөрөнгө нь батлагдаж, Сангийн яаманд хүргээд байгаа аж. Тиймээс ирэх дөрөвдүгээр сард багтаан 19.6 тэрбум төгрөгийн ноосны урамшууллыг малчдад хуваарилах болжээ. Өнгөрөгч 2015 онд 18.3 тэрбум төгрөгийг олгож байжээ.

Дашрамд дурдахад, ноосны урамшууллыг зөвхөн хоршооны гишүүн малчдад олгож ирсэн. Харин энэ хязгаарлалтыг үгүй болгож, үндэсний боловсруулах үйлдвэрт арьс шир, ноос тушаасан малчин бүрт урамшуулал олгодог байх тогтоолын төсөл боловсруулж, УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ.

One reply on “Дөрөвдүгээр сард багтаан ноосны урамшууллыг олгоно”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *