Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгийн Онцгой байдлын газар шуурхай зарлан мэдээлэх төвтэй болов

Дундговь аймгийн Онцгой байдлын газрын хамт олон өөрсдийн дотоод нөөц боломж болоод орон нутгийн дэмжлэгтэйгээр сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв”-тэй боллоо.

Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагааг эхлүүлснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай дамжуулах, авах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангагдах боломж бүрдэж байна.

Түүнчлэн Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг “Аюулаас сэрэмжлэх цогцолбор FМ”-ыг байршуулан, ард иргэдэд гамшиг осол, аюулт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ, мэдээллийг цаг алдалгүй хүргэж эхэллээ гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *