Categories
мэдээ нийгэм

Дотуур байрны төлбөр 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ

Шинэ хичээлийн жилд хөдөө орон нутгаас 45-50 мянган оюутан нийслэлийн их дээд сургуульд суралцахаар ирнэ. Тэдгээр оюутнуудын зөвхөн 15 мянга орчим нь дотуур байранд орох боломжтой аж. Өнөөдрийн байдлаар дотуур байрнуудын засвар 90 гаруй хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын 27-оос эхэлж оюутнуудаа авч эхлэх юм байна.

Дотуур байрны төлбөр өмнөх жилийнхээс 50-100 мянган төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, ШУТИС-ын төлбөр өнгөрсөн жил 180-210 мянган төгрөгний хооронд байсан бол энэ жил ойролцоогоор 100 мянган төгрөгөөр нэмэгдэхээр болжээ. Мөн МУБИС-ийн дотуур байрны төлбөрийг тодорхой хэмжээгээр нэмэхийг сургуулийн ТУЗ-өөс шийд гарсан ч эцсийн байдлаар үнийг тогтоогоогүй байна. Харин МУИС-ийн дотуур байрны төлбөр нэмэгдээгүй, 250 мянга хэвээрээ байгаа аж. Мянган оюутны байр өнгөрсөн жил 400 мянга байсан бол энэ жил 500 мянга болж нэмэгдсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *