Шинэ хичээлийн жил маргааш эхэлнэ. Тэгвэл их дээд сургуульд элсэхээр орон нутгаас ирсэн оюутнууд дотуур байранд амьдрахаар урт дараалал үүсгэжээ.
Дотуур байранд орохыг хүссэн оюутнуудаас жилийн төлбөрөөс гадна ДОХ, тэмбүү болон сүрьеэгийн шинжилгээ авч байгаа юм байна. Ингэхдээ төлбөрт нь 5000-15000 мянган төгрөг суутгаж байгаа аж.
Энэ үнэ сургууль бүр харилцан адилгүй бөгөөд эрүүл мэндийн шинжилгээ заавал өгч байж оюутнууд дотуур байранд амьдрах эрхтэй болох юм байна.
Тухайлбал, ДОХ, тэмбүүгийн шинжилгээг 7000 төгрөгөөр, сүрьеэ, рентгэн шинжилгээ 8000 төгрөг бол хамуугийн үзлэг үнэ төлбөргүй аж.