Дотоод
мэдээлэл задруулсан хэргээр Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх
газрын Тэргүүн дэд даргын албыг түр орлон гүйцэтгэгч Д.Цогт-Очирыг ажлаас нь
халсан гэх мэдээлэл зарим хэвлэл дээр гарсан. Тэгвэл албаны хүний өгсөн
мэдээллээр Д.Цогт-Очирыг дотоод мэдээлэл задруулсан хэргээр ажлаас нь халсан
гэдэг нь худлаа аж. Харин ч түүнийг Ус цаг уур, орчны хүрээлэнгийн
даргаар томилогдсон байна.