Categories
мэдээ цаг-үе

Дорнод аймагт хээрийн түймэр гарчээ DNN.mn

Дорнод аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км-т, Халхгол сумын төвөөс баруун зүгт 150 км-т Бадам-Иш гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн алба хаагчид Авто-Агро ХХК-ийн ажилтнууд хээрийн түймрийг 16:10 цагт бүрэн унтраасан.

Иймд иргэд та бүхнийг гал түймрээс урьдчилан сэргийлэх дараах арга хэмжээ авахыг ОБЕГ-аас анхааруулаа.

  • Түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах
  • Түймэрт нэрвэгдэж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох
  • Түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх
  • Машин,техникийн утааны янданг оч баригчтай болгох
  • Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100- гаас доошгүй метрийн өргөнтэй шороон зурвас гаргах
  • Түймрийн аюултай үед айл өрх бүр халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх
  • Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх
  • Иргэн, айл өрх бүр гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй байх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *