Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж нь оюутан, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлын байрны зуулчлал болон бусад үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа.
Оюутнууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, орлогоо нэмэгдүүлэх зорилгоор цагийн ажил хийх хүсэл эрмэлзэл өндөр байдаг ч цагийн ажлын байрны мэдээлээ олж чаддаггүй байна. Тиймээс залуучуудын хөдөлмөрийн төв бирж ажил олгогч байгууллагуудаас ирүүлсэн цагийн ажил болон байнгын ажлын байрны мэдээллийг оюутан залуучуудад ойртуулах, нээлттэй байлгах зорилгоор Фэйсбүүк олон нийтийн сүлжээнд “Цагийн ажил” нээлттэй группийг ажиллуулж байна. Өнгөрсөн долоо хоногт 166 оюутан залуучуусыг цагийн болон байнгын ажилд зуучилж ажилтай орлоготой болгожээ. Одоогоор Залуучуудын хөдөлмөрийн төв бирж дээр байнгын нээлттэй ажлын байр 450 , цагийн нээлттэй ажлын байр 580 байгаа аж.