Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-ТОДРУУЛГА: Дотоодын хүлэмжүүд шинэ ногоогоо зах зээлд боломжийн үнээр нийлүүлж байна

Манай улс нарийн ногооныхоо 25 хувийг дотоодоос хангаж, үлдсэн 75 хувийг нь импортоор оруулж ирдэг. Гэтэл хөл хорио тогтоосны улмаас хилээр оруулж ирэх нарийн ногооны тээвэрлэлтийг түр зогсоосноос хомсдолд ороод байсан юм.

Дотооддоо нарийн ногоо тарьж борлуулдаг компаниудтай холбогдож шинэ ногооны үнэ ханшийг тодрууллаа.


“Аrgon Farmer” компанийн захирал Л.Энхтуяа: Манайх өөр хүлэмжүүдэд тэр болгон ургуулаад байдаггүй хоол амтлагчуудыг тарьж байна

-Манайх өөр хүлэмжүүдэд тэр болгон ургуулаад байдаггүй хоол амтлагчуудыг тарьж байна.

Манай компанийн хувьд нийт таван хүлэмжтэй хамтран ажилдаг. Үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байна. Юуцай, салат навч зэрэг нарийн ногоонуудыг тариалдаг. Захиалга маш их ирдэг. Одоогоор “Номин”-гийн 10 салбар, “Миний дэлгүүр”-ийн дөрвөн салбар, “Сансар” сүлжээ дэлгүүрийн дөрвөн салбарт нийлүүлдэг. Мөн өөрийн нэрийн дэлгүүр маань Шангрилагийн хажууд байрладаг.

Борлуулалтын үнийн хувьд монгол ногоо зах зээл дээр ямар үнэтэй байна тэр жишгийг дагадаг. Гэхдээ манайд тариалдаг юуцайны хувьд бусад хүлэмжид дор хаяж 45 хоног болж байж худалдаалдаг бол манайх 21 хоногийн дараа нялх ногоог худалдаанд гаргадаг. Яг ийм нөхцөлд бол зах зээлийн үнээс тодорхой хэмжээний үнэтэй байдаг.

Бусад хүлэмжид тариалдаггүй хоолны амтлагч цагаан гаа, розмарин, цээл зэргийг тарьж ногооны зах зээлд нэвтрүүлсэн. Эдгээр ногоог монголд төдийлөн тариалдаггүй юм. Монголын ногооны зах зээл маш шударга бус санагддаг.

Учир нь монгол ногоочид хүнсээ борлуулахдаа зах худалдааны төвүүдийн ченжүүдэд өгдөг. Нөгөө ченжүүд монгол ногоог бараг хятад ногооноос доод үнээр авдаг. Тэгээд зарахдаа илүү үнэтэй болгож зардаг. Олон сар жил өөрсдийн хүч хөдөлмөрөө тариалсан ногоог ченжүүдэд бага үнээр өгнө гэдэг бол ашиглуулж байгаа хэрэг юм. Тиймээс манайх хамтран ажиллаж буй хүлэмжүүдтэйгээ цуг борлуулалтаа хамт хийдэг. Зах худалдааны төвүүдтэй өөрсдөө гэрээ хийж хүргэж өгөх, гадуур борлуулалтаа ченжүүдийн авдаг үнээр биш зах зээлд зарагддаг үнээр өгч чаддаг.

Тэгэхээр ногооны зах зээл дээр эрэлт маш их байна. Борлуулалтаа өөрсдөө гардан хийх боломж ч их байгаа. Хятадаас орж ирж байгаа ногооны импортын хэмжээг багасгаад монгол ногоочдоо илүү их дэмжиж өгвөл хэрэгтэй санагддаг.

No description available.

No description available.Борлуулалтын менежер Э.Ганболд:

-Манайх хүлэмжийн аж ахуй эрхлээд 14 жил болж байна. Нийт 4500 га талбайтай таван хүлэмжтэй. 10 гаруй нэр төрлийн нарийн ногоог тариалдаг. Өргөст хэмх, улаан лооль, бууцай, юуцай, гүзээлзгэнэ, салат навч, чинжүү, цэцэгт байцаа зэргийг тариалдаг. Тавдугаар сарын байдлаар ургацаа аваад эхэлчихсэн борлуулалтаа өгч байна. Манай хүлэмжийн хувьд зөвхөн “Номин”-гийн сүлжээ дэлгүүрүүдэд нийлүүлдэг.

“Гэрэлт” хүлэмж ХХК борлуулалтын менежер Ч.Болдсайхан: Манайх ногоогоо зах зээлийн жишиг үнээр нийлүүлдэг

-Манайх хүлэмждээ арван нэр төрлийн нарийн ногоо тарьдаг. Юуцай, бууцай, салат навчны гурван төрөл, сонгино, чинжүү, өргөст хэмх, улаан лооль, хулуу, цэцэгт байцаа зэргийг тариалдаг. Тавдугаар сарын ургацаа авч эхлээд байна. Борлуулалтын хувьд “Номин”, “Сансар” зэрэг бүх сүлжээ дэлгүүрт мөн “Гацуурт” компанид нийлүүлдэг.

Үнийн хувьд зах зээлийн жишиг үнээр нийлүүлдэг. Энэ жил өмнө жилийг бодвол нарийн ногоо үнэтэй байгаа.

No description available.“Тост говь” ХХК борлуулалтын менежер Д.Ууганцэцэг:

-Манай компанийн хувьд Өмнөговь аймагт үйл ажилгаагаа явуулаад арав гаруй жил болж байна. Найман га талбайд өвөл болон зуны хүлэмж, ногооны талбай багтдаг. Тарьж болох бүх төрлийн нарийн ногоог тариалж байна.

Өвлийн хүлэмждээ нарийн ногоогоо тасралтгүй тарьж бүх төрлийн салат навч, яншуй, бууцай, чинжүү зэргийг аймгийн ногооны зах зээлд байнга нийлүүлдэг.

Аймагтаа ногооны нийлүүлэлтээ хийгээд тухайн ургацаас үлдсэн ногоогоо Улаанбаатарт “Барс”, “Нарантуул” зэрэг захуудад нийлүүлэлт хийдэг.

Ногооны үнэ ханшын хувьд Өмнөговьд 1 кг төмсийг 1000 төгрөгөөр өглөө гэхэд Улаанбаатарт арай хямд 800 төгрөгөөр өгөх гэх мэтээр борлуулдаг. Одоогоор нарийн ногоонууд гарчихсан болохоор Өмнөговь, Улаанбаатарт нийлүүлж байна.

Зарим компаниудын нарийн ногооны үнийг танилцуулж байна


а“Desert shop” дэлгүүрийн хувьд лууванг 30кг -аас дээш худалдаж авбал 700 төгрөгөөр борлуулдаг байна.

Мөн Интоор 9800 төгрөг , Өргөст хэмх: 6900 төгрөг

Алим: 11800 төгрөг , Чинжүү: 6700 төгрөг

Банана: 6800 төгрөг , Чацаргана: 9000 төгрөг

Ногоон лийр: 8000 төгрөг , Саримсны гол: 9500 төгрөг

Лимон : 2000/ 2ш/ төгрөг , Ногоон хулуу: 4900 төгрөг , Тарвас: 4500 төгрөгөөр худалдааж байгаа юм.


УргацШИНЭ НОГОО

Үрсэлгээнүүд борлуулдаг бөгөөд огурцы: 1500 төгрөг

Улаан лооль 1200 төгрөг

Хулуу: 1000 төгрөг

Тарвас: 1000 төгрөг

Брокли: 1000 төгрөгийн үнэтэй байна.

ДЭВШИЛ ТРЕЙД

“Дэвшил трейд” компани нь 60 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд дотооддоо үйлдэрлэдэг юм. Мөн гуравдугаар сараас аравдугаар сар хүртэл ургацаа хураадаг байна.

Шинэ ургацаа “Старт” төв дэх нэрийн барааны дэлгүүр болон “Номин”, “Е-март”, Миний дэлгүүр, хүнсний захуудад борлуулдаг.

Харин нарийн ногооны үнийн хувьд:

Улаан лооль: 13000 төгрөг

Өргөс хэмх: 10000 төгрөг

www.admin.dnn.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *