Уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” эхэллээ.
Энэ удаагийн арга хэмжээнд нийслэлд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллага, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм.
Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэх аж.