Categories
мэдээ спорт

“ДМЮ” хаврын бэлтгэлээ Хайнанд хангалаа

Монголын хөлбөмбөгийн “ДМЮ” клубын 14 хүртэлх насны баг хаврын бэлтгэлээ БНХАУ-ын Хайнан мужийн Санья хотод хангалаа. Тэд Өвөрмонголын хөлбөмбөгийн холбооны урилгаар Санья хот дахь өвлийн бэлтгэлийн бааз болон Өмнөд Хятадын тэнгисийн эрэг дээр хоёр долоо хоногийн турш олон улсын бэлтгэлд хамрагдаж, нөхөрсөг тоглолтуудад оролцов.

Тус баг энэ жил Японд болох олон улсын нэр хүндтэй тэмцээн, өсвөр үеийнхний клубүүдийн ДАШТ хэмээгддэг “Готиа Кап”-т оролцохоор зорьж байна. “ДМЮ” клубын 13 хүртэлх насны баг нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хайнанд өвлийн бэлтгэлээ мөн хангасан бөгөөд энэ үеэр болсон олон улсын тэмцээнд Бразилын алдарт “Флуминенсе”, ОХУ-ын “Чита” клубын дараа орж хүрэл медаль хүртсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *